- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 341
Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2010 оны 37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол Улсыг хөгжүүлэх сан (хуучин нэрээр)-гийн хөрөнгөөр бүрдүүлж, сэлгэх зарчмаар газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлээр олгосон 4.0 мянган тонн дизелийн түлшний үнийг Тариаланг дэмжих санд нөөцөлсөн буудайн борлуулалтын орлогоос 2011 оны 6 дугаар сарын 1-ний дотор улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн
үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
