- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007-173-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007-173-р хүчингүй болсон/
2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14
Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай
Төрийн албаны тухай хуулийн 28.6 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож, 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй:
Дүүргийн Засаг дарга | 147888-174408 |
Сумын Засаг дарга | 137592-163644 |
Хорооны Засаг дарга | 111384-132288 |
Багийн Засаг дарга | 96720-116532 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2006 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A

