A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАМЫН-ҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 94-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2007 оны 94-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАМЫН-ҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 313

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээг 1 дүгээр хавсралт, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү тендерийг зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хороо байгуулж дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайханд үүрэг болгосугай:

а/ "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахдаа олон улсын, нээлттэй, уралдаант шалгаруулалт /тендер/-ын аргыг ашиглах;

3. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Я.Гантөмөрт даалгах нь: