- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гадаадын зээл, албан ёсны тусламжийг үр дүнтэй ашиглах, нэгдсэн бодлогоор хангах ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:
Дарга -Сангийн дэд сайд
Гишүүд: -Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Түлш, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга.
Нарийн бичгийн дарга -Сангийн яамны Зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга
2. "Зээл тусламжийг зохицуулах зөвлөл"-ийн ажиллах журмыг батлан, мөрдүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
