A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ЗАРДЛЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2011 онд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралт ёсоор, тус газрын 2011 оны зардлын төсвийг 856.250.0 (найман зуун тавин зургаан сая хоёр зуун тавин мянган) мянган төгрөгөөр тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн

шадар сайд Н.АЛТАНХУЯГ

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ