A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 117-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 53

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газраас 2007 оныг "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн явцад хяналт тавьж Засгийн газарт тухай бүр танилцуулж байх үүрэг бүхий орон тооны Зөвлөлийг байгуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Зөвлөлийг ажиллах нөхцөлөөр хангаж, шаардагдах зардлыг холбогдох эх үүсвэрээс зохицуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН С.БАТБОЛД