- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 238
Төрийн албаны тухай хуулийн 28.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй:
Дүүргийн Засаг дарга 236600-279000
Сумын Засаг дарга 220100-261800
Хорооны Засаг дарга 178200-211600
2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
