- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭГТГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ СУРГУУЛИЙГ НЭГТГЭХ ТУХАЙ
2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 293
Иргэний хуулийн 31.3, Дээд боловсролын тухай хуулийн 6.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн салбар болох Ховд аймаг дахь Биеийн тамирын сургуулийн үйл ажиллагааг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Ховд их сургуультай нэгтгэсүгэй.
2. Сургуулиудыг нэгтгэсэнтэй холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшинд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
