- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ
2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 329
Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Улсын төсвийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зохицуулсан жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралтын, "Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зохицуулсан жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Жагсаалтад дурдагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
