A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын тогтоол

Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай /ЗГ-ын 2010 оны 240-р тогтоолоор хүчингүй болсо/

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 352

Төрийн албаны тухай хуулийн 28.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай:

Дүүргийн Засаг дарга 354900-418500
Сумын Засаг дарга 330150-392700
Хорооны Засаг дарга 228987-271906
Багийн Засаг дарга 198790-239524

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 238 дугаар тогтоолыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР