A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 335

Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын төсвийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зохицуулсан жагсаалт"-ыг 1 дүгээр, "Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зохицуулсан жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Улсын төсвийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендерээс хэмнэгдэж байгаа 347.4 (гурван зуун дөчин долоон сая дөрвөн зуун мянган) сая төгрөгийг энэ онд ашиглалтад оруулах, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтэд ашиглахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Жагсаалтад дурдагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН