A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ТУХАЙ

2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 304

Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын төсвийн хөрөнгөөр 2008 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Улсын төсвийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зохицуулсан жагсаалт"-ыг 2 дугаар, "Улсын төсвийн хөрөнгөөр 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн хэмнэлтийг зохицуулсан жагсаалт"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Жагсаалтад дурдагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.БАЯРТСАЙХАН