A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 305

Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, төрд ногдох ашгийг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлж, үр шимийг нь иргэн бүрт хүртээх талаар санал боловсруулах үүрэг бүхий Хөгжлийн бодлогын орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Зөвлөлийн үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын даргын

үүрэг гүйцэтгэгч С.БАТБОЛД