- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ НИСЭХ БУУДЛЫГ ХИЛИЙН ОЛОН УЛСЫН БООМТ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 344
Улаанбаатар хот
ЗАРИМ НИСЭХ БУУДЛЫГ ХИЛИЙН ОЛОН УЛСЫН БООМТ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлуудыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар тогтоосугай.
2. Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлын хилийн олон улсын боомтыг 2012 оны 5 дугаар сараас нээн ажиллуулсугай.
3. Чойбалсан, Ховд, Даланзадгад, Мөрөн хотын нисэх буудлуудыг хилийн олон улсын боомт болгосонтой холбогдуулан хил хамгаалах болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын орон тоо, шаардагдах хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
