A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 2 дугаар сарын 6-ныөдөр

Улаанбаатар хот

Дугаар 40

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх үйл ажиллагааг дэмжиж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдцыг идэвхжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зөвлөлдөх Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай.

Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга -Сангийн сайд

Гишүүд: -Үйлдвэр, худалдааны сайд;

2. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаас шалтгаалан Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдтай Ажлын алба зөвшилцсөний дагуу тухай бүр хуралдаанд оролцох гишүүдийг тодруулан Зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж байхаар тогтсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 120 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.