- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 184
(Энэ тогтоолыг 2008-07-22-ны 294-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталж 2007 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.
2. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 62900 (жаран хоёр мянга есөн зуун) төгрөгөөр, үүнээс цалингийн хувьсах зардлын дундаж нормативыг 46700 (дөчин зургаан мянга долоон зуун) төгрөгөөр, бусад хувьсах зардлын дундаж нормативыг 16200 (арван зургаан мянга хоёр зуун) төгрөгөөр тус тус баталсугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 167 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
