A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-2-21-ний 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Энэ тогтоолыг 2014.4.1-нээс дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014-2-21-ний 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Энэ тогтоолыг 2014-4-1-нээс дагаж мөрдөнө/

2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 113

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Замын-Үүд хилийн боомтод хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, төмөр замын байгууллагууд болон тээврийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зохицуулах, Засгийн газрын 2008 оны 63, Засгийн газрын 2008 оны 73 дугаар тогтоол, "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн явцад хяналт тавьж уялдуулан зохицуулах үүрэг бүхий Замын-Үүд хилийн боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах журмыг хавсралтын ёсоор баталсугай.

3. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг ажиллах нөхцөлөөр хангаж, шаардагдах зардлыг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР