A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

Тариалангийн тухай хуулийн 4.1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг Төв, Сэлэнгэ, Булган аймагт хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах тус бүр 2 (хоёр) тэрбум төгрөгийг төсвийн зээл хэлбэрээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дээрх 3 аймагт нэмж олгосон 6 (зургаан) тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН