A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

ЗЭЭЛ ОЛГОХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 56.1, Тариалангийн тухай хуулийн 4.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Атрын гурав дахь аян"-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах тус бүр 1.0 (нэг) тэрбум төгрөгийг төсвийн зээл хэлбэрээр олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. "Атрын гурав дахь аян"-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дээрх 3 аймагт нэмж олгосон 3.0 (гурван) тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН