A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2014-2-21-ний 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Энэ тогтоолыг 2014-4-1-ний өдрөөс дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2014-2-21-ний 45-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Энэ тогтоолыг 2014-4-1-ний өдрөөс дагаж мөрдөнө/

2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 251

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Замын-Үүд хилийн боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны орон тоог 6-гаас, зардлыг 27655820 (хорин долоон сая зургаан зуун тавин таван мянга найман зуун хорин) төгрөгөөс дээшгүй байхаар тогтоосугай.

2. Замын-Үүд хилийн боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны 2008 оны 6-12 сарын үйл ажиллагааны зардалд шаардагдах 17.1 сая төгрөг, тавилга, техник хэрэгсэл худалдан авахад зориулж 10.3 сая төгрөг, нийт 27.4/хорин долоон сая дөрвөн зуун мянган/ сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн албан ажлын хэрэгцээнд туулах чадвар сайтай, хөдөө ажлын зориулалттай автомашинаар хангаж ажиллахыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Ж.Бадраад даалгасугай.

4. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын албаны орон тооны болон үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын жил бүрийн төсөвт суулган санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.