A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 87 жилийн ойг тохиолдуулан дараахь хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасугай:

1. Л.Энхтөр -Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах отрядын аврагч-усчин;

2. Ч.Алтанцэцэг -Сангийн яамны Төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн;

3. Д.Дамба -Түлш, эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн;

4. О.Шагдарсүрэн -Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга;

5. Д.Батсайхан -Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мотобуудлагын батальоны захирагч;

6. Д.Чимэдцэрэн -Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч;

7. А.Чулуунбат -Үйлдвэр, худалдааны яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн;

8. Ж.Цогтбаатар -Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэнгийн захирал;

9. Ц.Батнасан -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн;

10. Д.Дамдинсүрэн -Байгаль орчны яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн;

11. Б.Тунгалаг -Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга;

12. Л.Халтар -Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн орлогч дарга;

13. Л.Баттулга -Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын зөвлөх;

14. Г.Мягмар -Барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга;

15. Н.Сампилноров -Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга;

16. Х.Шаандар -Төрийн албаны зөвлөлийн ахлах референт;

17. Д.Батсүх -Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын ахлах мэргэжилтэн;

18. Ш.Цэрэндоо -Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга;

19. П.Батаа -Баруун бүсийн зөвлөлийн нарийн бичгийн дарга;

20. Ш.Бүүвээбаатар -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД