A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРДЛЫН ДУНДАЖ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-07-01-ний 190-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 294

Боловсролын тухай хуулийн 40.2, 40.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 1 дүгээр хавсралт, ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2 дугаар хавсралт, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 3 дугаар хавсралт, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн анхан шатны ангийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталж 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зардлын дундаж норматив батлах тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх