- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-13-ны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССУУДЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-13-ны 88-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 6
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, гадаад орны Засгийн газар хооронд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.
(Хавсралтад 2009-10-28-ны 329-ртогтоолоор нэмэлт, 2010-10-06-ны 260, 2012-03-21-ний 88-р тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Тухайн оронтой явуулж байгаа хамтын ажиллагааны цар хүрээ, зонхилох чиглэл, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай уялдуулан хуралдаанд Монголын талаас оролцох төлөөлөгч, шинжээчийн бүрэлдэхүүнийг комиссын Монголын хэсгийн дарга нар тухай бүр томилж байхаар тогтоосугай.
3. Монгол-Орос, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүнийг Монголын хэсгийн дарга нар томилж байхаар, бусад комиссын Монголын хэсгийн нарийн бичгийн даргын үүргийг Гадаад харилцааны яамны тухайн орныг хариуцсан ажилтан гүйцэтгэж байхаар тус тус тогтоосугай.
4. Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай" Засгийн газрын 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 309 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
