- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРЛАГЫН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 7
Улаанбаатар хот
ЗАРЛАГЫН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2008 оны 41 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2009 оны төсвийн зарлагын хязгаар болон 2010, 2011 оны зарлагын хязгаарын төсөөллийг хавсралтын ёсоор баталсугай.
2. 2009 оны төсвийн зарлагын хязгаар болон 2010, 2011 оны төсвийн зарлагын хязгаарын төсөөлөлд үндэслэн 2009-2011 оны дунд хугацааны төсвийн төслөө боловсруулж, жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд хүргүүлж байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
