- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Хилийн чанадад байгаа иргэд, хуулийн этгээд) 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Хилийн чанадад байгаа иргэд,хуулийн этгээд) 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, салбар хоорондын уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэг бүхий гадаадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:
Дарга -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Гишүүд: -Гадаад харилцааны сайд;
-Хүний эрхийн үндэсний комиссын дарга (зөвшилцсөнөөр);
2. Зөвлөлийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 6 хүртэл байхаар тогтоож, тус албаны ажилтныг төрийн албан хаагчийн хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт харьяалуулсугай.
3. Зөвлөлийн ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.
4. Зөвлөлийн үйл ажиллагааны зардлын төсвийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт тусган санхүүжүүлж байх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
