- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 1
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралтын ёсоор баталсугай.
2. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллан, хэрэгжилтийн явцад жил бүрийн 6, 12 дугаар сарын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.12-т гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2009 онд багтаан зарлахаар заасан 200.0 сая ам.доллараас багагүй хөрөнгө шаардагдах төслүүдийг боловсруулж энэ оны 2 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР
Текст томруулах
A
A
A
