- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ,ЗАРДЛЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 44
Улаанбаатар хот
ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ,ЗАРДЛЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 8.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2009 оны эхний хагас жилд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралтын ёсоор, тус газрын 2009 оны эхний хагас жилийн зардлын төсвийг 362.24 /гурван зуун жаран хоёр сая хоёр зуун дөчин мянган/ сая төгрөгөөр тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрдэс баялаг, эрчим ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
