A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 2 дугаарсарын 18-ны өдөр

Дугаар 58

Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ (үнэт цаас)

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улсын Их Хурлын 2009 оны 8 дугаар тогтоолоор зөвшөөрсөн Засгийн газрын үнэт цаасыг 2009 оны төсвийн жилд багтаан Монгол банк болон банк, санхүүгийн бусад байгууллагад арилжаалахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ