- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ТУС ГАЗРЫН БҮ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ТУС ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/ Бодлого зохицуулалтын хэлтэс;
б/ Орон нутгийн удирдлагын хэлтэс;
в/ Хуулийн хэлтэс;
г/ Хяналт, шалгалт, үнэлгээний хэлтэс;
д/ Захиргааны хэлтэс;
е/ Мэдээллийн технологийн хэлтэс;
ж/ Төрийн ёслолын алба;
з/ Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба;
и/ Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын хэсэг;
к/ Тэргүүн шадар сайдын ажлын алба;
л/ Шадар сайдын ажлын алба.
/ЗГ-ын 2012-8-29-ний 20-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагын орон тоог дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга тус бүр нэг байхаар тогтоосугай.
4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 106 байхаар тогтоосугай.
5. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн хүрээнд нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн тогтоож, ажилтнуудыг зохистой байршуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт даалгасугай.
/ЗГ-ын 2012-8-29-ний 20-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус газрын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 205 дугаар тогтоол, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ДОЛГОР
Текст томруулах
A
A
A
