A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2012-10-20-ны 98-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 82

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5.1, Аялал жуулчлалын тухай хуулийн 15.4, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 9.2, Цөмийн энергийн тухай хуулийн 10.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.5, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6.3, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.2, Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.7, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3, Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: (Энэ хэсэгт 2009-12-23-ны өдрийн 370 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Стандартчиллын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Эмийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар, Аялал, жуулчлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Эротикийн сурталчилгаанд хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 дугаар, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 6 дугаар, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 7 дугаар, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 8 дугаар, Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 дугаар, "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 11 дүгээр, Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 12 дугаар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 13 дугаар, Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг 14 дүгээр, Цэрэг, цагдаагийн багийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцуулах асуудлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 15 дугаар, Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн Монголын талын хэсгийн бүрэлдэхүүнийг 16 дугаар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг 17 дугаар, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг 18 дугаар, Гадаад сурталчилгаа, соёлын харилцааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 19 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай./ЗГ-ын 2012-10-6-ны 81-р тогтоолоор 6-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

(2009-7-1-ний 196-р тогтоолоор 21-р хавсралт нэмсэн, 2011-11-16-ны 327-р тогтоолоор 21-р хавсралтыг өөрчлөн баталсан)

2. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсэг болон тэдгээрийн даргыг 20 дугаар хавсралт ёсоор баталсугай.

(20 дугаар хавсралтад ЗГ-ын 2009-05-20-ны 145 дугаар тогтоол, 2009-09-30-ны 300, 2011-11-16-ны 323 дугаар тогтоолоор нэмэлт , өөрчлөлт орсон).

3. Энэ тогтоолын 20 дугаар хавсралтын 11, 12, 13, 25, 38, 39-д заасан салбар дундын хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн ажлыг эрхлэх хүрээний Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар батлан ажиллуулж байсугай.

4. Энэ тогтоолын 3 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүн болон Засгийн газрын агентлагийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр шинэчлэн баталж ажиллуулахыг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу сайдын тушаал болон Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн салбарыг төлөөлөн орж байгаа албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

6. Байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийг байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай. 7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоол, "Гадаад сурталчилгааны тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 267 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Комиссын бүрэлдэхүүн, журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоол, "Бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.