A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ,ЗАРДЛЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 8.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2009 оны сүүлийн хагас жилд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралт ёсоор, тус газрын 2009 оны сүүлийн хагас жилийн зардлын төсвийг 302.4 (гурван зуун хоёр сая дөрвөн зуун мянган) сая төгрөгөөр тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрдэс баялаг,эрчим ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ