- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРЛАГЫН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ЗАРЛАГЫН ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ
"Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын 2009 оны 42 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн 2010 оны төсвийн зарлагын хязгаар болон 2011-2012 оны зарлагын хязгаарын төсөөллийг хавсралт ёсоор баталсугай.
2. Батлагдсан төсвийн зарлагын хязгаарт багтаан 2010 оны төсвөө боловсруулахыг бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
