A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 225

Улаанбаатар хот

ЗАРИМ ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт дэвшүүлж байгаа зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэхээр заасан 100 мянган айлын орон сууц, говийн болон зүүн бүсийн төмөр зам, Улаанбаатар хотын автозам, гүүрийг шинэчлэх төслүүд болон шинээр 4500 км автозам барихад газрын тосны бүтээгдэхүүний урьдчилсан төлбөр авах, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу зарим тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх, Засгийн газрын бонд борлуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалт хийх, тусгай зөвшөөрөл нь төрийн өмчит хуулийн этгээдэд байгаа томоохон ордуудыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр авах замаар төслүүдийг санхүүжүүлэх чиглэл баримтлан ажиллаж, холбогдох тооцоо судалгаа гарган тухай бүр Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр болон Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА