A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 289

Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙН ХУВААРИЛАЛТЫН ТУХАЙ

"Зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын 300.0 (гурван зуун) сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс барилгын материалын үйлдвэрлэлд зарцуулахаар төлөвлөж байсан 60.0 (жаран) сая ам.долларыг "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд 2152 айлын орон сууц, олон нийтийн барилга байгууламж, сургалт, үйлдвэрлэлийн төвийн хамт барих ажлыг санхүүжүүлэхээр тогтсугай.

2. Дээрх зээлийн хөрөнгөөр орон сууцны ХIY хорооллын 8.08 га газар болон орон сууцны YП хорооллын 3.6 га газарт орон сууц барих ажлыг зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА