A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 301

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД АРИЛЖИХ ТУХАЙ

"Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 22 дугаар тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто интернэшнл холдинг лимитед, Айвенхоу Майнз лимитед корпораци, "Айвенхоу Майнз Монголиа Инк" ХХК-ийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийг баталгаажуулахад шаардагдах 287.5 (хоёр зуун наян долоон сая таван зуун мянган) сая хүртэл ам.доллартай тэнцэх Засгийн газрын бондыг үе шаттай гаргах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ