- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 273
Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсаас Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Элчин сайдын яамдын дипломат ажилтны орон тоог тус бүр нэгээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яамдын дипломат ажилтны орон тоог тус бүр хоёроор 2010 оноос нэмэгдүүлсүгэй.
2. Дипломат төлөөлөгчийн газруудын орон тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан цалин хөлс, байр болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд С.Батболд нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Гадаад харилцааны сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
