- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ /100.0 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгон арилжаалах/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 378
Улаанбаатар хот
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ /100.0 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгон арилжаалах/
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.5, "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Төрийн банкны үйл ажиллагааг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 100.0 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгон арилжаалахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
