A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ, ЗАРДЛЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Эрчим хүчний зохицуулах газрын эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2010 онд авах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг хавсралт ёсоор, тус газрын 2010 оны зардлын төсвийг 595.8 (таван зуун ерэн таван сая найман зуун мянган) сая төгрөгөөр тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ