A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 228

Улаанбаатар хот

ЗӨВЛӨХ КОМПАНИ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эдийн засаг, нийгмийн салбарт шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсын нэр хүнд бүхий зөвлөх компаниар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Зөвлөх компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

3. Томоохон төсөл, хөтөлбөртэй холбогдон үүссэн маргаантай асуудлаар Монгол Улсын эрх ашгийг төлөөлөн гадаад орны шүүх, арбитрт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох зөвлөх компанийг тухай бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР