A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-3-16-ны 79-р тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2012-3-16-ны 79-р тогтоолоор хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 240

Төрийн албаны тухай хуулийн 28.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг дор дурдсанаар шинэчлэн тогтоож 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй:

Дүүргийн Засаг дарга 461370-544050

Сумын Засаг дарга 429195-510510

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим албан тушаалын цалингийн жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 352 дугаар тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.