A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ ЗГ-ын 2006 оны 57-р тогтоолоор хүчингүй болсон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ ЗГ-ын 2006 оны 57-р тогтоолоор хүчингүй болсон/

2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 245

"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийг хагас, бүтэн жилээр гарган Засгийн газарт мэдээлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН