- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (ЕС-ын захирамж -ТБ-гын МТех.)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ
2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр
Дугаар 25
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (ЕС-ын захирамж -ТБ-гын МТех.)
1. Төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан тушаалтан (Chief Information Officer)-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, дүрмийг 2 дугаар, төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан тушаалтны хариуцах үйл ажиллагааг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах албан тушаалтны хариуцах үйл ажиллагаанд заасан асуудлыг зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заан өгөхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Мэдээллийн технологийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Ерөнхий сайдын 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A
