A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООГ НЭМЭХ, ШИНЭЭР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ЗАРИМ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ОРОН ТООГ НЭМЭХ, ШИНЭЭР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААР, ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2011 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамдын дипломат ажилтны орон тоог тус бүр нэгээр нэмэгдүүлсүгэй.

2. АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака хотод нээн ажиллуулах Монгол Улсын Ерөнхий консулын газруудын орон тоог тус бүр дипломат ажилтан 3, үйлчилгээ техникийн ажилтан 2, нийт 5 орон тоотой байхаар тогтоосугай.

3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод нээн ажиллуулах Монгол Улсын Ерөнхий консулын газрын орон тоог дипломат ажилтан 4, үйлчилгээ техникийн ажилтан 2, нийт 6 орон тоотой байхаар тогтоосугай.

/Энэ тогтоолын 1, 2, 3-р зүйлийг ЗГ-ын 2014 оны 245-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2008 оны 336 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгж"-д дор дурдсан агуулгатай 331, 332, 333нэмсүгэй:(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

331 Сан Франциско ам.доллар 1 600
332 Осака иен 213 720
333 Гонконг юань 9 700

5. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсад тус тус суугаа Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод суух Ерөнхий консулын газрын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дипломат ажилтныг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн томилж байхыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР