A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУХАЙ

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.5, "Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан 100.0 (нэг зуун) тэрбум төгрөгийн, хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээд болон ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 50.0 (тавин) тэрбум төгрөгийн, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан 150.0 (нэг зуун тавин) тэрбум төгрөгийн, нийт 300.0 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг эх үүсвэрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан үе шаттай гаргах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдуулан гарах зардлыг Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ