- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭЭЛ АВАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 24
Улаанбаатар хот
ЗЭЭЛ АВАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 8.1.7, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 18.1, 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2012 оны санхүүгийн жилд төсвийн орлого, зарлагын улирлын чанартай зөрүүг нөхөх зорилгоор Монголбанкнаас зээл авах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад олгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА
Текст томруулах
A
A
A
