- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2004-51-р тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2004-51-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 185
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын иргэний хамгаалалтын хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн мэргэжлийн дагуу иргэний хамгаалалтын тодорхой үүрэг хүлээх иргэний хамгаалалтын улсын албадыг төрийн захиргааны төв байгууллагуудыг түшиглүүлэн 1 дүгээр хавсралтын ёсоор байгуулж, тухайн албыг түшиглэсэн яам, тусгай газрыг тэргүүлэн удирдаж байгаа сайд, дарга нь иргэний хамгаалалтын улсын албаны дарга байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1997 оны 97 дугаар тогтоолоор 1дэх хэсэг хүчингүй/
2.Дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Иргэний хамгаалалтын улсын холбогдох албадын дарга нарт даалгасугай:
а)иргэний хамгаалалтын төвлөрсөн холбоо, зарлан мэдээллийн системийг төрийн байгууллагуудын компьютер мэдээллийн сүлжээнд хамруулах ажлыг 1994-1996 онд хийж гүйцэтгэхийг иргэний хамгаалалтын тээвэр, инженер, холбоо, зарлан мэдээлэл хариуцсан улсын албаны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт;
4.Иргэний хамгаалалтын төвлөрсөн холбоо, зарлан мэдээллийн системийг шинэчлэх, иргэний хамгаалалтын материаллаг баазыг бэхжүүлж шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, нөөц бүрдүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг иргэний хамгаалалтын холбогдох албадын саналыг үндэслэн зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Үндэсний хөгжлийн газрын дарга /Ч.УЛААН/, Сангийн сайд /Д.ДАВААСАМБУУ/ нарт даалгасугай.
5.Иргэний хамгаалалтын хуулийн 1З дугаар зүйлийг үндэслэн гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Улсын байнгын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /Засгийн газрын 1996 оны 188 дугаар тогтоолоор 5 дахь хэсэг хүчингүй./
6.Улсын иргэний хамгаалалтын штабын сургалтын төвийн багш нарыг чадваржуулж, сургалтын материаллаг баазыг өргөтгөн иргэний хамгаалалтын мэргэжлийн боловсон хүчнийг давтан бэлтгэдэг болгох, их, дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнуудаас иргэний хамгаалалтын чиглэлээр мэргэшүүлэх замаар иргэний хамгаалалтын ажилтан бэлтгэх, нарийн мэргэжлээр гадаадын зарим оронд хүн сургах асуудлыг судалж шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд /Ш.ЖАДАМБАА/, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга /Г.ДАМДИНСҮРЭН/ нарт, дээрх асуудалтай холбогдсон хөрөнгийн эх үүсвэрийг Улсын иргэний хамгаалалтын газрын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд /Д.ДАВААСАМБУУ/-д тус тус үүрэг болгосугай.
7.Иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох зарим техник, хэрэгслийг иргэний хамгаалалтын цэргийн анги, салбарт шилжүүлэн өгөх асуудлыг судалж шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд /Ш.ЖАДАМБАА/-д даалгасугай.
8.Гамшиг, ослын үед нэрвэгдсэн хүмүүсийг авран хамгаалах, гамшиг, ослын хор уршгийг арилгах ажилд машин, механизм, техник хэрэгслийг ашиглахад болон шуурхай цуваа гаргахад шаардагдах шатахуун, тосолгооны материалыг Улсын байнгын онцгой комиссоос тогтоосон хэмжээгээр "Нефть импорт концерн (НИК) хувьцаат компанид нөөцлүүлж байхын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд тос, шатахуунаар саадгүй хангах арга хэмжээ авахуулж байхыг Худалдаа, үйлдвэрийн сайд /Ц.ЦОГТ/-д үүрэг болгосугай.
9.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "БНМАУ-ын Иргэний хамгаалалтын дүрэм батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 198О оны З дугаар сарын 21-ний өдрийн 9О дүгээр тогтоол, "Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослын хор, уршгийг арилгах ажлыг зохион байгуулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолын 1, З, 9 дүгээр зүйл, "Засгийн газар хоорондын комиссын монголын хэсэг болон бусад комисс, хорооны тухай" Засгийн газрын 1994 оны З дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолын З дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
