- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1992 оны 05 сарын 01
№ 30
Улаанбаатар хот
1.Монгол Улсын Их хурлын сонгуулийн хуулийн /цаашид "сонгуулийн хууль "гэх/ зарим зүйл, хэсгийг дор дурдсанаар тайлбарласугай.
1/сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "ухаан солиотой нь нотлогдсон хүн" гэдэгт ухаан солиотой учраас эрх олох, үүрэг бий болгох чадваргүй болох нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144-146 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлогдсон иргэнийг ойлгоно. (Энэ заалтад УДШ-ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
2/Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ухаан солиотой учраас иргэний эрх олох, үүрэг бий болгох чадваргүй гэж тооцох тухай өргөдөл хүсэлт гаргаж болох " сонирхогч бусад этгээд" -д сонгуулийн хороод, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтныг хамааруулан ойлгоно (Энэ заалтад УДШ-ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
3/сонирхогч этгээд нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болон ухаан солиотойн улмаас өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгох эсэх нь эргэлзээтэй байгаа иргэнийг эрх олох, үүрэг бий болгох чадвартай эсэхийг нь тогтоолгох тухай хүсэлтээ тухайн орон нутгийн ардын шүүхэд гаргана.
Шүүх тодорхой иргэнийг эрх олох, үүрэг бий болгох чадваргүй болохыг тогтоосон тухай шийдвэрийн хувийг сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлэхийн хамт тухайн иргэнд асран хамгаалалт тогтоолгохоор Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд хүргүүлнэ./ Энэ заалтад УДШ-ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулав./
5/ Сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 18, 25 насанд хүрсэн гэдгийг тухайн иргэний төрсөн, он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд бүрэн хүрснийг ойлгоно.
8/мөн зүйлийн 6 дахь хэсгийн "шашны зан үйл" -д шашны хэм хэмжээгээр тодорхойлогдон зохицуулагдаж байдаг иргэд, байгууллагын үйлдэл, үйл ажиллагааг хамааруулан ойлговол зохино.
9/Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч" гэдэгт бие эрхтний гажиг, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээсээ шалтгаалан саналын хуудсыг уншиж танилцах, өөрийн саналаа тэмдэглэх чадваргүй сонгуулийн эрх бүхий иргэнийг хамааруулан ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан сонгогчийн итгэмжилсэн хүн нь сонгуулийн эрх бүхий иргэн байвал зохино.
2.Энэ заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Текст томруулах
A
A
A
