- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ,ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг Засгийн газрын 2006 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй бол

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ИТГЭЛЦҮҮРИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ,ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Энэ тогтоолыг Засгийн газрын 2006 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 22
Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг шинэчлэн бодох болон шинээр тэтгэвэр тогтоолгоход баримтлах "Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай
2. 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай.
3. Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай:
а/ тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох итгэлцүүрийг хэрэглэн тэтгэврийг шинэчлэн тогтоож 2005 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон олгох;
б/ шинэ итгэлцүүрийг хэрэглэсэн боловч тэтгэвэр нь өөрчлөгдөөгүй болон итгэлцүүрээр нэмэгдсэн хэмжээ нь 7.5 хувиас бага байгаа иргэдийн одоо авч байгаа тэтгэврийг 7.5 хувиар нэмэгдүүлэн 2005 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тооцон олгох.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцоход хэрэглэх итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 157 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай
Текст томруулах
A
A
A
