A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

2003 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 111

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2003 оны 89 дүгээр тогтоол болон "Амьсгалын цочмог халтай хамшинж өвчний цагийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 102 дугаар тогтоолоор Нийслэлийн төрийн захиргааны болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хамгаалалтын албадад тогтоосон иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2003 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс иргэний хамгаалалтын өдөр тутмын бэлэн байдлын зэрэг болгон өөрчилж Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн төмөр замын дагуух сумдад тогтоосон иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээсүгэй.

2. Нийслэлд амьсгалын цочмог халтай хамшинж өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар эсэргүүцэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2003 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР