A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭДИЙН ШИЛЖИН СУУРЬШИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ТУХАЙ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэд шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх нийтлэг журам"-ыг хавсралтын ёсоор баталж, энэ оны 4 дүгээр сарын 1-нээс мөрдсүгэй.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/энэ тогтоолоор батлагдсан нийтлэг журам хийгээд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг нарийвчлан бүртгэх, мэдээлэх журмыг энэ оны З дугаар сард багтаан боловсруулж мөрдсүгэй;

б/засаг захиргаа завсардсан иргэдийг энэ оны 2-З дугаар улиралд багтаан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлд хамруулах арга хэмжээ авсугай.

3.Хүн амын шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийн улсын тайлан мэдээний маягтыг шинэчилж, энэ оны 2 дугаар улирлаас эхлэн мөрдүүлэхийг Улсын статистикийн газар, Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.